Нийслэлийн МАН-ын хорооноос өнөөдөр 12.00 цагт сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Уг хурал Нийслэлийн МАН-ын хорооны хурлын танхимд болох бөгөөд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм байна. Энэ нь Орон нутгийн сонгууль болоод бусад цаг үеийн асуудал байж болох талтай аж. Дашрамд сануулахад, Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан өнгөрсөн сард болж, удирдлагуудаа шинэчилсэн. Тэр дагуу нийслэлийн МАН-ын хороог Ц.Сандуй удирдах болсон юм, ингэхдээ дөрвөн дэд даргатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй билээ.
Г.Дарь