Евро-5, 92 автобензинийг хэрэглэхийн давуу тал нь юу вэ?
- Хүхрийн агууламж 95%-иар багассан.
- Автомашинаас ялгарах бусад хорт хийн нэгдлүүд 80% хүртэл буурна.
- Найрлагандаа хүчилтөрөгч агуулдаг тул хорт хийн исэлдлийг арилгах, хаг тунадас цэвэрлэх үүрэгтэй.
- Бүрэн шаталт явагддаг тул хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
- Хөдөлгүүрийн ашиглалтын явцад эд ангиудад бохирдол үүсгэхгүй бөгөөд элэгдлийг бууруулна.
Хүний үйл ажиллагааны нөлөөллөөс экологийн тэнцвэрт байдал алдагдаж, озоны давхаргын цооролт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Үүнд хэт үйлдвэржилт, хүлэмжийн хийн ялгарал, төрөл бүрийн хөдөлгүүрт техникийн хорт утаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байгаа бөгөөд эдгээр хүчин зүйлсийн хорт үр дагаварыг багасгах, арилгах чиглэлээр дэлхийн улс орнууд идэвхийлэн ажиллаж байна. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч мөн адил байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө хүчин зүтгэл гарган ажиллаж, шинэ дэвшилтэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тухайлбал, Европын холбоо 1992 онд Евро-1, 1996 онд Евро-2, 2000 онд Евро-3, 2005 онд Евро-4, 2008 онд Евро-5 стандартыг тус тус хэрэглээндээ нэвтрүүлсэн. Евро стандартын гол зорилго нь азотын исэл, хүхрийн агууламж зэрэг төрөл бүрийн хорт хийн ялгаруулах түвшинг бууруулахад чиглэсэн байдаг. Азотын исэл нь хүн, амьтны амьсгалын замын системийг цочроодог бол бусад хорт хийн нэгдэл нь астма, уушигны хорт хавдар, зүрх судасны өвчний гол шалтгаан болдог байна.
Агаарт ялгарах хорт хийн хэмжээ
Хичээлийн шинэ жил эхэлж Улаанбаатар хотын хүн ам, автомашины ачаалал хэт ихэсдэг үеэр Евро-5, 92 автобензин худалдаанд гарч байгаа нь замын түгжрэл, автомашины нягтралаас үүдсэн агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байна.