“НАСА”-гийн “Сониуч” хөлөг үүргээ амжилттай гүйцэв

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

“НАСА”-гийн “Сониуч” хөлөг үүргээ амжилттай гүйцэв

Америкийн сансар судлалын хүрээлэн “НАСА”-гийн “Сониуч” нэртэй хөлөг Ангараг гариг дээр  амьдрал байгаа эсэхийг судлахаар өнгөрсөн сард тус гариг дээр амжилттай газардсан билээ.”НАСА”-гийн судлаачдын мэдээлснээр хөлөг үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа гэнэ. “Сониуч” хөлгийн даалгавар бол Ангараг дээрх Гейлийн галт уулын чулуулгийн дээж авснаар тус гариг дээр ус байсан эсэхийг судлах юм. Түүнчлэн тус гариг дээрхи хөрсний бүтэц, найрлагыг судлан шинжлэх боломжийг ч мөн олгож байгаа юм. Анх 1970 онд “НАСА”-гийн  “Викинг” хөлөг Ангараг гариг дээр амжилттай газардаж тус гаригийн гадаргуу болоод химийн бүтэц бүрэлдэхүүний талаар шинжилж байсан аж. Харин “НАСА”-гийн шинжээчид Ангариг гариг дээр газардсан “Сониуч” хөлөг нүүрс төрөгчийн давхар ислээс эхлээд олон гайхашруулсан сонин содон баримтыг судлах боломж олгоно гэдэгт найдаж байгаа юм байна. Учир нь “Викинг” хөлөг онгоц мөн тус гариг дээрх маш нимгэн нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандлыг ч мөн судалж байсан аж. Ангараг гариг дэлхийгээс хүйтэн байдаг нь нарнаас хол байдагтай холбоотой гэнэ. Харин “Сониуч” хөлгийн уг гариг дээр амьдрал байсан, тэр дундаа амьдралыг тэтгэгч ус байсан гэдгийг судлах болсон нь уг гаригийн туйлууд дээр мөс байсныг эрдэмтэд олж тогттоосонтой холбоотой юм байна. “НАСА” өндөр нягтралтай зураг авч хиймэл дагуулаараа хөлгийн зургийг дээрээс нь авсан байна. Зургийн өнгийг “НАСА”-гийн өндөр нягтралтай аппаратын тусламжтай нэмэгдүүлсэн бөгөөд харагдаж буй  цэг нь “Сониуч” нэртэй хөлөг аж.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж