“Хүнсний аюулгүй байдлын суурь ойлголт” сэдэвт сургалт Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд эхэлжээ. Уг сургалтад төвийн бүсийн аймгуудын мэргэжлийн хяналтын байцаагчид, хүнсний технологич, эрүүл ахуйч, лабораторынхон, бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнтэй 90 гаруй хүн оролцож байна. Сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Олон улсын санхүүгийн корпарац”-ийн “Бизнесийн хяналтын шинэтгэл” төсөл хамтран зохион байгуулжээ. Доктор Малиша Антик, профессор Миомир Никсич нар “Хүнсний химийн шинжилгээ”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдлөг болгон ажиллах зохистой дадал” сэдвээр сургалт явагдаж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжилэх гэнэ.