Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын зам дээр 55-60 орчим насны эрэгтэйг энэ сарын 05-наас 06-нд шилжих шөнө дайрч амь насыг нь хөнөөжээ. Тэрээр хохирогчыг дайраад замын хажуу тийш гарган хэргийн газраас зугтаасан бололтой байгаа аж. Цагдаагийн ажилтнууд хохирогчийн цогцсыг 04.00 цагт олж задлан шинжилгээнд оруулсан байна. Шинжилгээгээр хохирогч тархины хүнд гэмтэлтэй, баруун хөл гурав, зүүн хөл хоёр хугарсны улмсаас нас барсан болохыг тогтоожээ.
Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна.
Д.ЖАРГАЛ