“Залуучууд” театрын хамт олон суралцагч байгууллага болно

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

“Залуучууд” театрын хамт олон суралцагч байгууллага болно

Соёл урлагийн ажилтны баярыг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Залуучууд таетраас “театр ба төлөвлөлт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Тус театр анх 1961 онд Дархан хотод “клуб” нэртэйгээр байгуулагдаж, 1966 онд “Ахан дүүсийн дуу” сэдэвчилсэн концерт, Намдагийн “Их хурим” жүжгээр нээлтээ хийж, Дархан хотын соёлын ордон болсон түүхтэй. Театр урын сандаа 250 гаруй уран бүтээлтэй. Өнгөрсөн хугацаанд Залуучууд таетрын уран бүтээлчид 21 аймаг, бүх сумдаас гадна ОХУ, Болгар, Куба, Герман, Солонгос, Хятад зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, үндэсний урлагаа сурталчилж байсан юм. Энэ удаагийн зөвлөгөөний үеэр  орон нутгийн хэмжээнд театр хэрхэн төлөвлөлт хийж, урлагийг таниулж, хөгжүүлэх талаар анхаарч ажиллаж байгааг  хөндсөн аж. Мөн  тус театрын санхүү, мэдээлэл, материал, хүний нөөцийн талаар мэдээлэл хийж, нөөц бололцоогоо хэрхэн зөв ашиглаж, үр дүнд хүрэх талаар хэлэлцсэн байна. Зөв бодлого, төлөвлөлтөөр ажиллавал орон нутгийн хэмжээнд соёл урлагийг хөгжүүлэх боломжтой гэдгийг тус театрын дарга Т.Батхуяг өөрийн илтгэлдээ онцлов. Мөн энэ үеэр Залуучууд театрын хамт олон суралцагч байгууллага болохоор шийдвэрлэсэн аж.  

                                                                                                          М.Дэлгэржаргал / Дархан /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж