
“Илүү ардчилал” нийгэмлэг хэд хэдэн улстөрчдийн хамт долдугаар сарын эхээр Холбооны Үндсэн хуулийн шүүхэд хандсан юм. Тэд ESM-ийн эсрэг байгаа ба үндэсний парламентын эрх мэдлийг хязгаарлан дэндүү их эрх мэдлийг Брюссельд өгч байна хэмээн гомдол гаргажээ.
Холбооны Үндсэн хуулийн шүүх энэ асуудлаар есдүгээр сарын 12-нд шийдвэрээ гаргах ёстой. Евро бүсийг аврах талаарх зохих хууль долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болох ёстой байсан ба түүнийг парламент нь дэмжсэн байв. Тогтворжуулах механизм ESM нь 700 тэрбум евроноос бүрэлдэх бөгөөд одоо түүний санд 250 тэрбум евро л цугларсан байгаа нь евро бүсийг санхүүгийн хямралаас аврахад хангалтгүй байгаа.
Ш.МЯГМАР