Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны Их танхимд 21 аймаг, 340 орчим сумдын төлөөлөл болсон Засаг дарга нар хуран чуулах гэж байна. Чуулганаар сум орон нутгийг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх, цаашдын хөгжлийг хэрхэн төлөвлөх зэрэг олон асуудал хөндөгдөх аж. Тэр дундаа төв суурин газрууд руу хандсан шилжилт хөдөлгөөн буурахгүй байгаа нь сум орон нутаг эзэнгүйдэх, хөгшчүүл голдуу бууриа сахин хоцорч байгаа гээд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд арга замуудыг тодорхойлох аж. Эл чуулганд Нутгийн удирдлагын холбооны ерөнхийлөгч С.Батболд илтгэл тавих юм байна.
Г.Дарь