K-News мэдээлснээр Жанторо Сатыбалдиев нь Киргизийн өмнөд нутгийн Ош мужид төрсөн ба Фрунзийн политехникийн дээд сургуулийг төгсөөд барилгын салбарт ажиллаж байжээ. Дараа нь удирдах ажилд томилогдон Тээврийн сайд, Ош хотын ба Ош мужийн захирагч хийсэн байв.
Түүнийг мужийн захирагч байхад барилгын материалын хууль бус худалдааг зохион байгуулсан гэж 2007 онд Сатыбалдиевт эрүүгийн хэрэг үгүйсгэсэн байв. Үүнийг тэр өөрөө гүтгэлэг гэж хэлсэн байдаг. Үүний дараа түүнийг ерөнхийлөгчийн зарлигаар ажлаас нь халжээ.
2010 оны дөрөвдүгээр сарын үймээний дараа Сатыбалдиевыг түр Засгийн газрын тэргүүний орлогчоор, 2011 оны сүүлчээс ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүнээр тус тус томилон ажиллуулсан байв.
Парламентын таван намын дөрөв орж байсан эрх баригч эвсэл өнгөрсөн сард задарч Засгийн газар нь огцорсон байлаа.
Үүний дараа ерөнхий сайд асны “Бүгд найрамдах улс” ба “Ата Журт” намуудаас бусад нь дахин эвсэл байгуулан шинэ Засгийн газрыг бүрдүүлжээ. Ер нь 2010 оны парламентын сонгуулиас хойш тус улсын эрх баригч эвслийн бүтэц хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байлаа.