Женев хотноо нийтлэгдсэн дэлхийн эдийн засгийн өрсөлдөх чадварын чансааны эхний байруудад Хойд болон Баруун Европын орнууд багтаж байна. Дэлхийн эдийн засгийн чуулгаас гаргадаг жил тутмын чансааны жагсаалтад Швейцарь тэргүүн байранд, хоёрт нь Сингапур бичигдсэн байв. Гутгаарт Финлянд бичигджээ. Түүний дараа Швед, Нидерланд орсон байна.
Герман жилийн өмнө байсан зургаадугаар байрандаа тогтвортой үлджээ. АНУ дөрөв дэх жилдээ дараалан ухарч байна. Энэ удаа тус улс тавдугаар байрнаас долоодугар байр хүртэл ухарчээ. АНУ тэргүүн зэрэглэлийн үйлдвэрүүд, сайн сайхан их сургуулиуд ба дэлхийн томоохон болох бөөний зах зээлийнхээ буянаар өмнөхийн адил оноо цуглуулсаар байна. Тус улсад эрх баригчдад, засаглалд итгэх итгэлийн хомсдол гарч ирснийг илтгэлд тэмдэглэв. Эдийн засгийн тогтвортой байдал АНУ-дхэрэгтэй байна.
Их Британи наймдугаарт жагсчээ. Тус улс санхүүгийн салбараа бэхжүүлээд хөдөлмөрийн өндөр бүтээмжийг хадгалж чаджээ. Харин макро эдийн засгийн үзүүлэлтээр тэд 110 дугаарт, төсвийн есөн хувийн алдагдалтайгаар улсынн өрийн хэмжээ нь ДНБ-ний 85 хувьтай тун тааруу үзүүлэлттэй гарчээ. Есдүгээрт Гонконг, 10-т Япон орсон байна.
Оросууд үзүүлэлтээ бууруулсаар л байна. Энэ удаа тэд чансааны 67-д бичигдсэн Жилийн өмнө даяарчлалын өрсөлдөх чадварын чансаанд Оросын эдийн засаг 68-д байсан ба 2010 онд 63-т бичигдсэн байжээ. BRICS-ийн Оросын түншүүд ч хойшлогдлоо. Хятад гурван шатаар доошлон 29-д, Энэтхэг бас л буурч 59-д бичигджээ. Харин Бразили 53-аас 48-д орон дээшилсэн байв.
Өрсөлдөх чадварын чансаанд дэлхийн 144 орон хамрагдлаа. Статистикийн мэдээ болон хэдэн мянган мэргэжилтнүүдээс авсан санал асуулгын дүнгээр уг чансааг гаргадаг байна. Үнэлгээг янз бүрийн шалгуураар гаргадаг. Тухайлбал, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбар ба техникийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал зэргийг гол шалгуур болгодог. Бараа бүтээгдэхүүн ба санхүүгийн зах зээлийн үр дүн бас энд чухал ажээ.