Автомашины сонирхолтой баримт

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Автомашины сонирхолтой баримт


–    “Ferrari” компани хамгийн олондоо өдөрт 14 автомашин л үйлдвэрлэдэг.

–    “Ford GT40” загварын ердөө 107 автомашин үйлдвэрлэсний долоо орчим нь л замын хөдөлгөөнд оролцдог байна.

–    Хамгийн анхны автомашиныг 1668 онд үйлдвэрлэсэн байна. Бельгийн Фердинанд Вербиест уурын хөдөлгүүрт автомашин бүтээж байв.

–    Европын орнуудаас Люксембург автомашины түгжрэл хамгийн ихтэй газар аж. Тэнд 1000 хүн тутамд 570 автомашин оногддог байна.

–    1924 онд “Форд” автомашиныг 265 ам.доллараар худалдаж байжээ.

–    Хамгийн анхны автомашины уралдаан 1895 онд АНУ-ын Чикаго хотод болжээ. Тэмцээний ялагч нь Ж.Фрэнк Дурей болсон бөгөөд тэрээр цагт дунджаар 115 км хурдалсан байна.

–    Автомашины даатгалыг 1897 онд АНУ-ын Массачусеттс муж улсын Вестфильд хотод анх нэвтрүүлсэн байна.

–    1982 онд үйлдвэрлэсэн “Honda Accord” автомашин нь АНУ-д нийлүүлсэн хамгийн анхны япон машин юм.

–    Автомашины хамгаалалтын дэр осол болсноос 40 милисекундын /нэг милисекунд нь нэг секундыг 1000 хуваасны нэгтэй тэнцэнэ/ дараа дэлгэгдэг.

–    Автомашины шил арчигчийг эмэгтэй хүн анх санаачилсан байна.

–    1887 онд “Бенз” компани автомашин худалдаанд гаргасан анхны компани болжээ.

–    Автомашины радиог 1929 онд анх санаачилжээ.

–    Тансаг автомашины ангилалд багтах “Роллс Ройсе” хамгийн олон байдаг хотоор Хонгконг шалгарсан байна.

–    Автомашины “Формула 1” уралдааны машинууд 55 кг жинтэй.

С.Отгонбаяр
МОНЦАМЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж