Засгийн газрын зүгээс яамдын сайд нартай гэрээ хийж байсан. Уг гэрээнд сайд 12-14 цаг ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй гэх мэт зүйлийг тусгасан байсан. Уг гэрээг мөн дэд сайдуудтай хийсэн юм байна. Ардчилсан намаас дэд сайдуудын нэрийг томилсон ч Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм. Яамдын дэд сайдад нэр дэвшигчдийг танилцуулж байна.
П.Ганхуяг-Дорноговь аймгийн Засаг дарга асан. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтад бичигдэн нэр дэвшиж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд багагүй ажил хийсэн гэх нутгийн иргэд цөөнгүй байдаг юм билээ.
А.Баттөр-1996-2000 онд Гадаад харилцааны сайд асан. Бельги улсад Элчин сайдаар ажиллаж байсан. 1996-2000 оны хооронд гурван удаа Засгийн газар солигдож байх үед Гадаад харилцааны Сайдын албан үүргийг гүйцэтгэж байсан аж.
Д.Доржпүрэв-Төв аймгийн Ардчилсан нам дарга. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Төв аймагт нэр дэвшин ялагдсан.
О.Эрдэнэбулган-Төрийн өмчийн хорооны дэд даргын алба хашиж байсан.
Ж.Амарсанаа-НИТХ-ын гишүүн, 2012 оны НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж НИТХ-ын гишүүн болсон. АЗХ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн.
н.Туваан-Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн. Эмч мэргэжилтэй.
Х.Ержан-Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшсэн.
Э.Тамир-НИТХ дахь Ардчилсан намын дарга. Нэг ардчилал клубын гишүүн.
Г.Байгальмаа-МоАХ-ын нарийн бичгийн дарга.
Б.Ургамалцэцэг-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга. Дундговь аймгийн ҮЗХ-ны гишүүн. Өнгөрсөн сонгуулиар Дундговь аймагт нэр дэвшиж, ялагдал хүлээсэн. Б.Ургамалцэцэгийн тухайд АН-аас зохион байгуулсан “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үеэр аймаг бүрт ажиллаж иргэд сонгогчдын санал бодлыг сонсож ажиллажээ.
н.Пүрэвээ- “Гангар инвест” ХХК-ийн захирал.
Ж.Эрдэнэжамъян- Хууль зүйн дэд сайдад, хуульч мэргэжилтэй. “Шударга ёс” эвслийн гишүүн
О.Чулуунбат-Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. “Шударга ёс” эвслийн гишүүн
Б.Тулга-Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, тэрээр Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан. “Шударга ёс” эвслийн гишүүн.
Ардчилсан нам, “Шударга ёс“ эвслээс эдгээр хүмүүсийг дэд сайдад нэр дэвшүүлээд байгаа юм байна.