Баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Сусило Бамбанг Юдоёоно нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад харилцааны яам хооронд Дипломат боловсрол, сургалтын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Индонезийн талаас Гадаад харилцааны сайдР.М.Марты М.Наталегава нар, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Хөрөнгө оруулалтыг зохицуулах газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Индонезийн талаас  Бүгд Найрамдах Индонез Улсын Хөрөнгө оруулалтыг зохицуулах газрын дарга Мухамад Чатиб Басри  нар, Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Монголын талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн  сайд Х.Баттулга, Индонезийн талаас Гадаад харилцааны сайд  Р.М.Марты М.Наталегава  нар тус тус өнөөдөр гарын үсэг зурав.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж