Монголбанк 80 сая юань худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Монголбанк 80 сая юань худалджээ

Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 12 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснийг Монголбанк 1384.84 төгрөгийн хаалтын ханшаар биелүүлсэн ажээ. Харин юанийн дуудлага худалдаанд 218 төгрөгийн хаалтын ханштайгаар 80 сая юанийг арилжсан байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг Монголбанк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж