МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдаанаар дэд сайдуудын асуудлыг авч хэлэлцээд дараах хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болжээ. Тодруулбал, Хууль зүйн дэд сайдад хуульч Ж.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад Н.Энхбаярын туслах Б.Тулга нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Мөн энэ цаг мөчид Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 17.30 цагт зарлаад байна. Уг хуралдаанаар дэд сайдын томилгоог хийх магадлал өндөр байна.
Г.ДАРЬ