Тоглоомчдын гуравны нэг нь үнэгүй тоглоом тоглодог

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Тоглоомчдын гуравны нэг нь үнэгүй тоглоом тоглодог

Видео тоглоомын зах зээл бусад салбарыг бодвол дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралын тун сайн давж гарсан. Харин шалтгаан нь нийт тоглоомчдын гуравны нэг нь тоглоом тоглохдоо мөнгө төлдөггүй, өөрөөр хэлбэл, үнэгүй тоглоом тоглодог байна. Newzoo судалгааны фирмийн хийсэн судалгаагаар нийт видео тоглоомчдын 30-аас доошгүй хувь нь ямар нэг байдлаар мөнгө зарцуулалгүй тоглоом тоглодог гэсэн дүгнэлтэд хүрчээ.  Ингэхдээ “Facebook”, “MySpace” зэрэг олон нийтийн харилцааны сайтууд дээр байрлуулсан байдаг Zynga-гийн “Treasure Island” зэрэг төлбөргүй тоглоомууд, мөн iPhone, iPad зэрэг зөөврийн хэрэгсэлд зориулсан үнэгүй мобайл тоглоомууд, түүнчлэн хэн нэг найзынхаа худалдаж авсан тоглоомыг ашиглан олуулаа нийлж тоглох боломжтой тоглоомыг хүмүүс их хэмжээгээр тоглодог байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж