Dr. Dre чихэвчнээс 110 сая ам.доллар олжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Dr. Dre чихэвчнээс 110 сая ам.доллар олжээ

Америкийн “Aftermath Entertainment”-ийн захирал Андре Ромелль Янг буюу Dr. Dre авьяаслаг рэппер төдийгүй амжилттай яваа бизнесмен гэнэ. Түүний бүтээсэн “b” лого бүхий  "Beats by Dr Dre" чихэвч нь хөгжим сонирхогч, хэрэглэгчдийн таашаалд нийцэн дэлхий дахинд олон сая хувь борлогджээ. Тэгвэл Dr. Dre өнгөрсөн жил “b” чихэвчнийхээ борлуулалтаас нийт 110 сая ам.долларын орлого олсон байна. Тэрбээр 2006 онд далайн эргээр “Interscope Records”-ийн захирал, продюсер Жимми Ёовинтай хамт алхаж явахдаа энэ чихэвчийг хийх санаагаа олжээ. Эцэст нь тэр санасандаа хүрч энэхүү чихэвчээ худалдаанд гаргажээ. Энэхүү “b”  чихэвч нь 150 ам.доллараас 400  ам.долларын үнэтэй бөгөөд түүнд сая сая ам.долларын ашиг авчирсаар байгаа юм. Мөн тэрбээр өнгөрсөн жил “Forbes” сэтгүүлээс тодруулдаг “Cash Kings” жагсаалтыг тэргүүлж, дэлхийн хамгийн баян рэппер болжээ. Түүний бүх  хөрөнгө 250 гаруй сая ам.доллар гэж үнэлэгдсэн байна. Одоогоор Dr. Dre  “Detox” нэртэй хамгийн сүүлийн цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж