15-р цэцэрлэгийн засвар дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

15-р цэцэрлэгийн засвар дуусаагүй байна

Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед их засварын ажил нь хараахан дуусаагүй цэцэрлэгүүд Орхон аймгийн хэмжээнд цөөнгүй байна. Есдүгээр сарын нэгэнд цэцэрлэгүүд үдээ нээж  бяцхан сурагчдаа хүлээн авах ч байхад “Улсын тэргүүний” тодотголтой 15 дугаар цэцэрлэгт их засвар хийгдэж байгаа тул есдүгээр сарын 20-ноос нааш  хүүхэд  хүлээж авах боломжгүй болжээ. Орхон аймгийн Засаг дарга тус цэцэрлэгийн засварын явцтай танилцаж, есдүгээр сарын 10 гэхэд ажлаа дуусгахыг үүрэгдсэн ч гүйцэтгэгч “Б сопт” компанийн ажилтнууд “Амжихгүй” гэдгээ мэдэгджээ. Учир нь энэхүү цэцэрлэгийн их засварыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа аж. Улсын баяр наадмын дараа эхний санхүүжилт орж ирсэн ч хоёр дахь санхүүжилт өнөө хэр ирээгүй байгаа гэнэ.

Д.Бадамхүү /Орхон/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж