Денвер хотын дарга Э.Бат-Үүлд захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Денвер хотын дарга Э.Бат-Үүлд захидал илгээжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Колорадо мужийн Денвер хот дахь Монгол улсын өргөмжит консул Жеймс Вагенландерийг хүлээн авч уулзлаа. Зочин Нийслэлийн Засаг даргатай анх удаа уулзаж байгаагаа цохон тэмдэглээд хотын сонгуульд Ардчилсан намыг ялуулсанд  баяр хүргэлээ. 

Жеймс Вагенлеандер “1989 оноос эхлээд Монгол Улстай харилцаа холбоотой болж эхэлсэн. Тэр нь 1990 онд Дээнвер хотод 2500 гаруй монгол залуу уул, уурхайн чиглэлээр суралцаж тэнд амьдарч эхэлсэн нь бүр ч их ойр дотно болгожээ. Монгол залуучуудтай ингэж хамтарч ажиллаж эхэлсэн нь түүнийг тухайн муж дахь Монгол Улсын өргөмжит консол болоход хүрэгжээ. Денвер хотын даргын захидлыг консул Улаанбаатар хотын Э.Бат-Үүлд гардуулав. Хоёр хот ах дүү хотуудын найрамдал харилцаатай ажилладаг. АНУ-ын хойд бүсэд томд тооцогдох Ботаникийн хүрээлэн тус хотод байдаг байна. Иймд Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн хүрээг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаатай хотын хувьд туслана гэдгээ мэдэгджээ. Хотын дарга Э.Бат-Үүл “Сүүлийн тоосжилт нэмэгдэж ургамалын аймгийн төрөлд өөрчлөлт оруулаад байна. үнийг өөрчлөхөд та бүхний туршлага бидэнд маш их хэрэгтэй” гэж хэлэв. Денвер хотын хувьд бас тодорхой хугацаанд тоос шороонд дарагдсан үе байсан гэнэ Түүнээс гарахын тулд тэрхүү Ботаникын хүрээлэнтэй болж хот нь шороо тоосгүй болсон байна.Тэрбээр Төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй  Монгол  ирсэн талаар тайлбарлаж байв. Тэдний багийнхан багш, хуульч мэргэжилтэй хүний эрхийг хангахад хүчин зүтэгдэг байна. Бүрэлдэхүүн нэгэн Канад хүн иржээ. Энэ хүн тус хотод амьдардаг. Үгэнд сайн ордог болохоор нь бид бүрэлдэхүүндээ оруулаад дагуулаад ирсэн хэмээн хошигнож байлаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж