Nokia “Lumia 920” смартфон гаргав

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Nokia “Lumia 920” смартфон гаргав

Дэлхийн гар утасны зах зээлд өөрийн байр сууриа алдаад буй Финляндын “Nokia” компани “Luma 920” нэртэй шинэ бүтээгдэхүүнээ өчигдөр буюу лхагва гаригт танилцуулжээ. “Nokia” компани шинэ утасныхаа сурталчилгаа болон дэлгэрэнгүй мэдээллийг өчигдөр Нью-Йорк хотод зохион байгуулсан сурталчилгааны үеэр ийнхүү танилцуулсан  байна. “Luma 920” нь Windows Phone-8 үйлдлийн системтэй, 4.5 инчийн HD дэлгэцтэй, S4 процесортой бөгөөд ардаа 8 мегапиксель бүхий камертай аж. “Nokia”-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр энэхүү шинэ утаснаас өдөр тутам зураг болон хүссэн видеогоо үзэж болохоос гадна  смартфоны дэлхийн зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч болно гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Түүнчлэн “Lumia 920”-ийн гол онцлог нь 1GB рамтай, интернэтийн сүлжээ орох 4G LTE холбоостой гэдгээрээ уг шинэ утасны өмнөх хувилбар “Luma-900”-аас ялгаатай юм байна. “Nokia” компани уг шинэ гар утсаа дэлхийн зах зээл дээр худалдаанд гаргаж эхлээгүй  бөгөөд ямар үнээр худалдаалах тал дээр ч эцсийн байдлаар шийдвэр гаргаагүй байгаа гэнэ.

Э. Анхтуяа    
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж