![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/6f5fbaa957439b17/51e481410002ba63original.jpg)
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хорооны өрхүүдэд утаагүй зуух үнэ төлбөргүй олгохоор улсын төсөвт 397 сая төгрөгийн тодотгол хийснийг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ. Гэхдээ тендерийг цаг хугацаанд нь зарлах, нийслэлийг утаагүй болгох ажлын хүрээнд дээрх ажлыг цаашид үргэлүүлэх нь зүйтэй гэсэн санал гишүүдээс гарч байсан. Мөн хуралдаанаар 2012-2013 онд мах нөөцөлхөд улсаас 8 тэрбум төгрөг төсөвлөснийг хэлэлцсэн. Дээрх төсөвт хөрөнгөөр мах нөөцөлхөд ирэх оны 2-7 дугаар сар хүртэлх хугацаанд махны үнийг тогтвортой байлгахад нөлөөлөхийн зэрэгцээ нийслэлчүүдийн махны хэрэглээний 20 хувийг хангах бололцоотой гэж төсөвлөн хуулийн төсөлд тодотгол хийснийг байнгын хорооны гишүүд дэмжиж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.