Зэвсэгтэй америк эрийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Зэвсэгтэй америк эрийг саатуулав


Нью-Йорк хотоос Кайрын нисэх буудалд шууд нислэгээр буусан Египет гаралтай Америкийн иргэн Mohamed Ibrahim-ийг мягмар гаригт тус нисэх онгоцны буудал дээр саатуулсан байна. Түүний цүнхнээс хоёр гар буу, 250 ширхэг сум, хоёр сэлэм, 11 хутга илэрсэн гэж албаны хүмүүс мэдээлж байна. АНУ-д ургамал судлалын чиглэлээр их сургуульд багшилдаг түүнийг Нью-Йоркоос онгоцоор нисэх үед нь яагаад дээрх зэвсгүүдийг илрүүлж саатуулж чадаагүй вэ гэсэн асуудал тавигдаад байна. Түүнийг Египет рүү хууль бусаар зэвсэг оруулахаар оролдсон хэргээр баривчлаад байна. Учир нь Египет зөвшөөрөлгүйгээр зэвсэг импортолж оруулж ирэхийг хориглодог. Энэ хэргийг одоо хоёр улсын холбогдох албаныхан шалгаж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж