Умард Ирландад шашны мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Умард Ирландад шашны мөргөлдөөн гарчээ

Умард Ирландын нийслэл Белфаст хотноо Английн протестант болон Ирландын католик шашинтнуудын жагсаалын үеэр мөргөлдөөн гарч, 13 цагдаа гэмтэж, бэртэн эмнэлэгт хүргэгджээ.

Цагдаа нар тэдгээр хүмүүсийн эсрэг гидропульт ашигласан бол уурлаж бухимдсан хүмүүс чулуу, лонх зэрэг гартаа тааралдсан зүйлсээ шидэж байсан байна. Ирландад жил бүрийн зун протестант шашинтнууд уламжлалт жагсаал зохион байгуулдаг бөгөөд үүнийг нь католик шашинтнууд дургүйцдэг аж.

Өнгөрсөн долоо хоногт мөн тус хоёр шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарч, долоон цагдаа гэмтэж, бэртжээ.

Өмнө нь тус  хоёр шашны бүлэглэлүүдийн хооронд Ирланд улсыг гурван хэсэгт хуваасан томоохон хэмжээний хагас цэрэгжсэн хүчирхийлэл гарч байсан бөгөөд тэдний уг хүчирхийлэл 1998 онд байгуулсан энхийн хэлэлцээрээр дуусгавар болсон байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж