Таван аймагт хорт хавдартай 44 хүн илэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Таван аймагт хорт хавдартай 44 хүн илэрчээ

Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд өнгөрсөн даваа гаригт орон нутагт ажиллахаар явсан талаарх мэдээлэл “Өнөөөдөр сонин”-ы өнөөдрийн дугаар нийтлэгджээ. Сонинд мэдээлснээр Хавдар судлалын үндэсний төв, ХААН банктай хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян ”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй аж. Нарийн мэрэгжлийн эмч нар өнгөрсөн жил нийслэл болон 21 аймагт ажилласан бол энэ удаад хавдрын өвчлөл  өндөртэй  12 аймгийг сонгон ажиллахаар болжээ. Тэд өнгөрсөн хавар Өмнөговь, Дундговь, Увс, Говь-Алтай, Завхан аймагт ажиллажээ. Харин энэ долоо хоногоос Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт ажиллах  гэнэ. Эмч  нарийн багт  мэс заслын  эмч, Хавдар судлаач, эмэгтэйчүүдийн эмч, эс судлаач,  дүрс,  дуран оношилгооны эмч,  сувилахуйн сургагч багш гэсэн бүрэлдэхүүнтэй  дөрвөн баг  ажиллах бөгөөд нэг аймагт тав хоног ажиллах  гэнэ.  Хавдрын эмч нар өнгөрсөн тавдугаар сард таван аймагт ажиллах үеэрээ  7780 хүн үзэж, хорт хавдартай 44, хоргүй хавдартай 586, хавдрын урьтал өвчтэй 872 хүнийг илрүүлж,  найман хүнд орон нутагт нь мэс засал хийж, шаардлагатай хүмүүсийг нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэх, эмчилгээнд хамруулах зэргээр шуурхай арга хэмжээ авсан байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж