Тэд Францын Элчин сайдын яамнаас эл жүжгийг тайзнаа тавихаар албан ёсоор зөвшөөрөл аван монголд анх удаа тайзнаа толилуулахаар болсон юм. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллажээ. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Жүжгийн гол дүрд тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.
“ТВ коктейль” хамтлаг өөрсдийн уран бүтээлийн стиль имижийг эрс өөрчилж энэхүү жүжгээ үзэгчдэдээ барихаар зэхээд байгаа юм.
Амьдрал бол чамд өгсөн бэлэг… Хэн хаанаас өгдөгийг, талархаж түүнийг таашаахгүй хайнга явбаас хэрхэн буцааж авч болдог тухай та энэ жүжгээс үзэхээс гадна олон олон ухаарлыг олох нь ээ. Тэр ч утгаараа сонгодог жүжиг анх тавьж байгаа “ТВ коктейль”-чид классик орчинг бүрдүүлэхээр УДБЭТ-ын алтан тайзыг сонгосон гэнэ. “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжиг энэ сарын 18 хүртэл үзэгчдийн хүртээл болох тул та яараарай.