Хууль хяналтын байгууллагын 2-р зөвлөлгөөн болно

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Хууль хяналтын байгууллагын 2-р зөвлөлгөөн болно

Хөвсгөл аймгийн хууль хяналтын байгууллагын II-р зөвөлгөөн энэ сарын сүүлээр  Мөрөн суманд болох гэнэ. Тус аймагт сүүлийн үед гэмт хэрэг тэр дундаа нийгмийн хэв журмын болон авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдүүд хэрэгт холбогдох, архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг гарах нь нэмэгдсэн банйа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг аймгийнхаа 24 сумдын 9 чиглэлд ажиллуулж эхэлжээ. Сумдад ажиллаж буй багууд өгөгдсөн үүрэг даалгаварыг  хэрхэн биелүүлснийг шалгах, тэдэнд зөвлөх,  гарч буй гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг хууль хяналтын II зөвлөгөөнөөр санал оруулах аж. Мөн орон нутгийн иргэдтэй санал солилцож, хамтран ажиллах гэнэ.

/Хөвсгөл/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж