Түлээ олдохгүй ховор байна

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Түлээ олдохгүй ховор байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэд хангай нутагт амьдардаг хэдий ч говийнхноос дутахгүй түлшний хомсдолд жил бүрийн намар хавар ордог болжээ. Өнөөдрийн байдлаар нэг машин түлээ 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа хэдий ч иргэд хүссэн үедээ авах боломжгүй  ховор байгаа гэнэ. Өвлийг өнтэй давах гэж өдөр бүр түүхий эдийн захаар түлээ хайдаг шинэ ажилтай болжээ. Иргэдийнхээ шүдний өвчин болоод байгаа түлээний асуудлыг шийдвэрлэхээр холбогдох газрууд түлээний шинэ зах байгуулахаар төлөвлөж түлээ бэлтгэх үүргийг мэргэжлийн 5 байгууллагад олгосон хэдий ч түлээгээ ямар үнээр худалдаалж эхлэх нь тодорхойгүй байна.

/Хөвсгөл/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж