Төсөл амжилттай хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Төсөл амжилттай хэрэгжиж байна

Дорноговь аймгийн Өргөн суманд өнгөрсөн сарын сүүлээр цөлжилтийг бууруулах газрын менежментийн төслийн туршлага солилцох арга хэмжээ болжээ. Уг төсөл Төв, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн цөлжилт, газрын доройтолд ихээр өртөж буй 13 суманд хэрэгжиж байгаа аж. Мөн бүс нутгийн тодорхой газар нутагт цөлжилттэй газрын доройтлыг бууруулах, нутгийн иргэдийг түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн санаачлагыг дэмжих, энэ талаарх орон нутгийн  удирдлага, малчдын чадавхийг дээшлүүлэх, хамтын шийдвэр гаргах аргыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.  Дорноговь аймагт 2008 оноос эхлэн хэрэгжиж  эхэлсэн тус төслийн хүрээнд газар тариалан өрхийн үйлдвэрлэл хөдөө аж ахуйн чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд Өргөн суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Өлзийбуян”, болон “Баянтал” зэрэг бүлгийн 5-6 өрх сүүн бүтээгдэхүүн боловсруулах, фермерийн аж ахуй эрхлэх газар тариалан эрхлэн амжилттай яваа гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж