Хөвсгөл аймгийн засаг дарга өвлийн бэлтгэл ажлыг хангуулахаар тусгай комисс гарган хөдөө сумдад ажиллуулж байна. Энэ зун хур бороо элбэг орсон учраас аймгийн хэмжээнд хадлан тэжээл арвин авч байгаа аж. Орон нутагт ногоо хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажил ид өрнөж байна. Харин аймгийн төв болох Мөрөн сумын өвөлжилтийн бэлтгэл 60 хувьтай байна. Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа энэ өдрүүдэд аж ахуй нэгж албан байгууллага, малчид гээд хүн бүр өвлийн бэлтгэлээ базааж байна. Харин Мөрөн сумын албан байгууллагуудын их засвар бүрэн дууссан, нүүрсээ татаж нөөцөлсөн, 5000 гаруй тонн хадлан бэлтгэхээс 3000 тонныг бэлтгээд байгаа гэнэ. Харин Мөрөн сумын иргэд өвлийн түлээгээ бэлтгэж чадаагүй байгаа ба энэ тал дээр холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч ажиллахаар болсон байна.
/Хөвсгөл аймаг/