Сирийн хакерууд Аль-Жазирагийн сайтад нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Сирийн хакерууд Аль-Жазирагийн сайтад нэвтэрчээ

Арабын ертөнцийн мэдээллийг дэлхий дахинд хүргэдэг  томоохон мэдээллийн
агентлагуудын нэг “Аль-Жазира”-гийн вэб сайтын дотоод сүлжээнд Сири
улсын нэгэн хакерийн бүлэглэл өчигдөр буюу лхагва гаригт  нэвтэрчээ.
Өнгөрсөн ням гаригт “Аль-Жазира”-гийн интернэт сайтад Сирид болж буй
зэвсэгт мөргөлдөөнийг буруутгасан өнгө аястай нийтлэл гарснаас хакерууд
уг сүлжээнд нэвтэрчээ. Энэхүү нийтлэл нь “Аль-Жазира” болон бусад
интернет сайтуудаар ч мөн цацагдсан байна. Түүнчлэн өнгөрсэн сард
“Ройтерс” мэдээллийн агентлагийн сайтанд мөн Сирийн  хакерийн бүлэглэл
нэвтэрч байсан тохиолдол гарч байжээ. Сири улсын хакеруудын бүлэглэл
сүүлийн үед “Аль-Жазира”-гийн сайтанд хэд хэдэн удаа халдсан байна.
Хакерууд тус сайтад хандан олон нийтэд Сирийн засгийн газар болоод ард
түмний хоорондын мөргөлдөөний талаар нийтэлж, Сирийн армийг алан хядах
бүлэглэл мэтээр харуулж дэлхий нийтэд буруу ташаа мэдээлэл цацахгүй
байхыг анхааруулжээ. Гэсэн хэдий ч “Аль-Жазира”-гийн албаны хүмүүсийн
мэдээлснээр сайт одоогийн байдлаар хэвийн ажиллаж байгаа гэнэ. Сирийн
хакерууд тус сайтанд халдаж байгаа нь гурав дахь тохиолдол юм байна.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж