АНУ-ын консулын ойролцоо дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын консулын ойролцоо дэлбэрэлт болжээ

Пакистаны баруун хойд зүгийн Пешавер хот дахь АНУ-ын консулын газар дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амиа алджээ.

Пакистаний Цагдаагийн ерөнхий газрын нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр уг дэлбэрэлт болох үеэр консулын албан хаагчдын ихэнх нь ажлын байран дээрээ байсан гэнэ. Уг дэлбэрэлтийн улмаас консулын ойролцоо явж байсан таван хүн хүндээр гэмтсэн ба хэргийг мөрдөн шалгах ажил одоогийн байдлаар үргэлжилж байгаа гэнэ.

Ажиглагчдын тайлбарласанаар Пешавер хотод Талибан болоод Алкайда алан хядах бүлэглэлийн гэмт халдлага хэд хэдэн удаа гарч байсан аж. Гэрчүүдийн мэдээлснээр тэсрэх бөмбөгтэй машин консулын баруун хаалганы ойролцоо дэлбэрсэн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж