![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/42eb8eeb55a0de75/74e6a38498bb22c8big.jpeg)
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг сонголоо. Тус дэд хорооны гишүүдэд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Болд, Б.Наранхүү, Д.Тэрбишдагва, Ц.Оюунгэрэл нар багтдаг юм.