Улсын филармонид тун удахгүй нэгэн өвөрмөц жазз хөгжмийн тоглолт болох гэнэ. Энэ сарын 11, 12, 13, 14-нд “Music therapy” нэртэй энергийн тоглолтыг хийх гэж байна.
Уг тоглолтод Украин улсын “The Heavenly river” жазз хамтлаг болон Энэтхэгийн дуучин Санжай Талвар нар оролцох аж.
Орчин үеийн жазз хөгжмийн урсгалаар дамжуулан үзэгчдэд өөр мэдрэмж төрүүлэн энерги өгнө хэмээн тоглолтыг зохион байгуулагчид амлаад байгаа юм. Жааз хөгжөөр алжаал тайлж, энерги авах уг “Music therapy” тоглолтын тасалбар таван мянган төгрөгийн үнэтэй ба Улсын филармонийн кассаар худалдаалж байгаа гэнэ.
А.Зул