Египет 70 цэргийн генералыг тэтгэвэрт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Египет 70 цэргийн генералыг тэтгэвэрт гаргажээ

Египетийн Засгийн газраас зэвсэгт хүчний 70 цэргийн генералыг тэтгэвэрт нь гаргахаар болсон тухай мэдэгджээ. Гэхдээ тэдний зургаан генерал нь Египетийн зэвсэгт хүчний удирдах зөвлөл дэхь байр сууриа хадгалах гэнэ. Энэ нь  Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг өнгөрсөн сард Батлан хамгаалахын сайд зэрэг бусад албан хаагчдыг сольсоноос хойш болж буй томоохон халаа, сэлгээ гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа аж. Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн зургадугаар сард сонгогдсоноосоо хойш зэвсэгт хүчний удирдах зөвлөлийн хууль тогтоох болон удирдах эрхийг өөртөө аваад байгаа юм. Харин зарим шинжээчид түүнд зэвсэгт хүчний шатлан захирах удирдлагыг солихдоо тус зөвлөлтэй хэлэлцэн зөвлөлдөхийг сануулсан байна.  Зарим шинжээчид “Ерөнхийлөгч Мурси  зэвсэгт хүчинд өөрийн эрх мэдлээ батлан харууллаа. Гэхдээ удахгүй цэргийн байгууллагаас үүний эсрэг сөрөг арга хэмжээ авна.” гэж дүгнэжээ. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж