Тухайлбал, өнөөдөр 23.00 цагаас эхлэн есдүгээр сарын 11 хүртэл Улаанхуарангийн эцсээс Шархадны зам хүртэл 550 метр хэсгийг, маргааш 23.00 цагаас эхлэн есдүгээр сарын 12-ны өглөөний 07.00 цаг хүртэл Энхтайвны гүүрнээс урагш 120 мянгатын уулзвар хүртэлх 600 метр авто замын хөдөлгөөнийг, түүнчлэн есдүгээр сарын 8-ны 23.00 цагаас эхлэн есдсүгээр сарын 25-ныг хүртэл Энхтайвны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн аюулгүйн тойргоос таван шарын уулзвар хүртэл 3.2 метр авто замд урд урсгал буюу зүүн тийш зорчих урсгалыг хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон байна.
Харин энэ чиглэл дэх хойд урсгалыг есдүгээр сарын 25-наас үргэлжлүүлэн хэсэгчлэн хааж замын хучилтын ажлыг хийх ажээ. Энэ чиглэл дэх зам барилгын ажлыг гэрээ ёсоор ирэх оны наймдугаар сарын 30-нд бүрэн дуусгах бөгөөд энэ ондоо багтаан зорчих хэсгийн замын хучилтыг бүрэн хийх гэнэ.