Экс ерөнхийлөгч Б.Обамагийн сурталчилгаанд оролцов

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Экс ерөнхийлөгч Б.Обамагийн сурталчилгаанд оролцов

АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч асан  Билл Клинтон өчигдөр буюу лхагва гаригт болсон Ардчилсан намын их хурал дээр ирэх арван нэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг дэмжихээ  албан ёсоор мэдэгджээ. Б.Клинтон Б.Обамагийн сурталчилгааг дэлгэцээр үзэн суугаа болон хуралд хүрэлцэн ирсэн  сонгогчдын өмнө  амар амгалан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг одоо байгаагаас илүү тэнцвэртэй байлгана гэсэн одоогийн Ерөнхийлөгчийн  мөрийн хөтөлбөрийг  бүрэн дэмжиж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна. Түүнчлэн олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан  үйл явдлуудын нэг нь пүрэв гаригт  болсон 74.000 хүний суудалтай Шарлотын  төв цэнгэлдэхэд  болсон Б.Обамагийн сурталчилгаан дээр Клинтон оролцсон явдал байсан юм. Б.Обамагийн хувьд өөрийн сонгуулийн сурталчилгаанд Б.Клинтоныг татан оролцуулах төлөвлөгөө нь санаандгүй зүйл огт биш аж. Учир нь өнгөрсөн долдугаар сард Ардчилсан намын эх сурвалжуудад мэдээлснээр Б.Обама Б.Клинтоныг сонгуулийн ажилдаа оролцохыг биечлэн хүсч байжээ. Түүнчлэн 42 дахь удаагийн ерөнхийлөгч асан Б.Клинтоныг Шарлотад болсон өчигдрийн хуралдаан дээр Бүгд найрамдахчуудын мөрийн хөтөлбөрөөс Ардчилсан намынхны мөрийн хөтөлбөр илүү гэдгийг тайлбарласан үг хэлсэн нь Барак Обамагийн хүсэлтийг тэрбээр найрсагаар хүлээн авсантай холбоотой аж. Энэ нь Б.Обамагийн сонгуулийн штаб Б.Клинтоныг сонгуулийн сурталчилгаандаа татан оруулахыг эртнээс төлөвлөж байсныг харуулжээ. Америкчуудын дунд нэр хүндтэй ноён Б.Клинтон “NBC”-д өгсөн ярилцлагадаа Б.Обамаг дэжмиж байгаагаа илэрхийлж “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Америкчуудын амьдралыг дээшлүүлэхээр хийсэн олон ажлууд нь түүнийг ямар хүн болохыг илтгэнэ. Би түүнийг энэ их ажлаа цаашид үргэлжүүлээсэй гэж хүсч байна” хэмээн ярьжээ.  

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж