“Шинэчлэлээр шийдье-222” уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

“Шинэчлэлээр шийдье-222” уулзалт болно

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр “Шинэчлэлээр шийдэе-222” уулзалт зохион байгуулах талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ нээлттэй байх үүднээс Төрийн ордныг нээлттэй болгосон. Үүний дараагийн алхам нь “Шинэчлэлээр шийдэе-222” уулзалтыг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болсон байна. Уг уулзалт уламжлал болгон зохион  байгуулагдах бөгөөд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдрийн 14.00 цагт Төрийн ордонд болох аж.

Уг уулзалт нь төр иргэд, Аж ахуй нэгжид нээлттэй байхын тулд сар бүр уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж, хамтдаа гарц хайх зорилготой. Өөрөөр хэлбэл иргэн-төр,  аж ахуй нэгж-төр хоорондын харилцаа нээлттэй байж асуудлыг хамтдаа шийдэж, зөв гарц хайх зорилгоор анхдугаар уулзалтанд 1000 гаруй хувийн хэвшлийн аж ахуй нэгж оролцохоор болсон байна.
Мөн Иргэн та  http://www.open-government.mn/ хаягаар орж санал, хүсэлтээ өгөх боломжтой юм.

Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх “Шинэ зүйл гэдэг нэг бол бүр шинээр эхлэх, нэг бол одоо байгаа зүйлээ шинэчлэх гэсэн ойлголттой байдаг. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар одоогийн Засгийн газрыг шинэ түвшинд хүргэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Аль болох уулзалтаар олон хүний саналыг сонсож, асуудлыг хамтдаа шийдэх гарц хайх зорилготой юм” гэлээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж