Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төв 16 мэргэжлийн анги, 800 гаруй оюутантай хичээлийн шинэ жилээ эхлүүлээд байна. Шинэ хичээлийн жилд мэргэжлийн ангийн тоог нэмэгдүүлж авто зам, гүүр барилгын ажилчин, замчин, хүнд машин механизмын жолооч, хийн болон цахилгаан гагнуурчны мэргэжлийн анги нээжээ. Дадлагын сургалтын чанарыг дээшлүүлэх жил гэж шинэ хичээлийн зорилтоо энэ сургуулийнхан тодорхойлсон байна. Энэ нөхцөл нь ч сайн бүрдсэн ажээ. Учир нь Мянганы Сорилтын сангийн санхүүжилтээр хийн болон цахилгаан гагнуур, сантехник, цахилгаанчны дадлага хийх байрыг шинээр байгуулж, дадлагын байрыг нэмэгдүүлжээ. Хөрөнгө оруулалтын хувьд өнгөрсөн онд гурван зуун сая төгрөг байсан бол энэ онд 1.2 тэрбум болж өссөн байна.
Т.ОТГОНТУЯА
/Дундговь /