Хөрөнгө оруулалт бүрхэг байна

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт бүрхэг байна

Дундговь аймгийн  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ байр, спорт зал, оюутны болон дадлагын байр бүхий цогцолборыг энэ онд эхлүүлэхээр болж, барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 5.2 тэрбум төгрөгөөр барихаар улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан юм байна. Мөн энэ онд цогцолборын зураг төслийг хийж, барилгын суурийг цутгахаар 1,2 тэрбум төгрөг төсөвт суулгасан гэнэ. Гэвч тендер зарлагдаагүй  байгаа аж. МСҮТ нь хуучнаар БСШУ-ны яамны Мэргэжлийн боловсрол сургалтын газар хэмээх тусгай агентлагт харьяалагддаг байсан бол шинэ засгийн газрын бүтцээр Хөдөлмөрийн яаманд харьяалагдах болсон гэнэ. Ийм  учраас  тус сургуулийнхан цогцолбор барих ажлын хөрөнгө оруулалтад санаа зовж байгаагаа илэрхийлсэн  байна.  
                                                                      
Т.ОТГОНТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж