Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт Ардчилсан намаас сэтгүүлчидтэй 4:11 уулзалт зохион байгуулдаг уламжлалтай, энэ дагуу өнөөдөр уг арга хэмжээ Төрийн ордны “А” танхимд боллоо.
Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нар оролцсон юм.
Ардчилсан намын хувьд Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ орон нутгийн сонгуульд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй аж. Мөн Ардчилсан намаас гаргаж байгаа шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй байхаас гадна, олон нийтээр заавал хэлэлцүүлж санаа бодлыг нь тусгасан байх ёстой гэсэн зарчим барьж ажиллаж буй тухай Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч онцоллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Г.ДАРЬ