Хаслотто сугалааны азтангууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Хаслотто сугалааны азтангууд тодорлоо

ХасБанкны Хуримтлалтай Mонголын төлөө “ХасЛотто” сугалаат аяны 9 дэх удаагийн азтангууд өнгөрсөн долоо хоногт тодорч, өчигдөр хонжвороо гардан авлаа. Энэ удаагийн азтангууд наймдугаар сарын 30-ны пүрэв гарагийн оройн 21 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн телевизээр тодорсон юм.
Энэ удаагийн буюу ес дэх удаагийн тохирлоор ХасБанкны хадгаламж эзэмшигч Г.Гэрэлт-Од, А.Уянгадэлгэр, Ш.Цэсэнжав, Л.Лутсайхан, Ц.Гүндэгмаа, Х.Адасхаан, Л.Энхтүвшин, Д.Мэндсайхан, Н.Сайнбилэг, П.Данзансодов нар Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Орхон, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотоос азтан болж, шинэ саятнаар тодорлоо. Харин ес дэх удаагийн супер азтан болж гадаадад аялах эрхийг ХасБанкны Булган аймаг дахь салбарын хадгаламж эзэмшигч Д.Гүндэгмаа хожсон юм.
Ес дэх удаагийн тохирлоор саятан болсон ХасБанкны Сүхбаатар аймгийн салбарын хадгаламж эзэмшигч Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ц.Гүндэгмаа “ХасБанкиндаа хадгаламжийн данс нээлгээд хоёр жил болж байна. Анхандаа найдвартай, хүү өндөр гэдгээр нь сонгосон. “ХасЛотто” сугалаат аянд орох сонирхлыг маань хамгийн их бүрдүүлсэн хүчин зүйл бол  нэгдүгээр сард азын бэлгийн карт хожоод их билэгшээсэн. Үүнээс хонжвор таарах юм байна гэсэн итгэл төрөөд “Хаслотто”-д идэвхтэй оролцсон. Өнөөдөр сая төгрөг хожиж саятан боллоо. Би нөхөр охины хамт ам бүл гурвуулаа амьдардаг. Одоогоор өвчтэй хүүхэд сахиад хотод байгаа. Хонжворын сая төгрөгөө хүүхдийнхээ эмчилгээний зардалд хэрэглэнэ. Эмчилгээний зардалд чамгүй мөнгө гарч байгаа. ХасБанк биднийг хуримтлалтай болохыг уриалаад бас дээр нь хүүхдийн минь эмчилгээний зардалд “ХасЛотто”-ны хонжвороор дамжуулан нэг сая төгрөг өглөө гэж бодож байна. ХасБанкныхаа нийт хамт олонд талархсанаа илэрхийлье” гэсэн юм.    
“Хаслотто” өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас хойш үргэлжлэх хугацаандаа иж бүрэн тавилгатай байрны эзнээр дөрвөн хадгаламж эзэмшигчийг тодруулж, гэр бүлийн хамт гадаад аялах эрхийг найман хадгаламж эзэмшигчид бэлэглэсний дээр төгрөгийн саятан 90 гаруйг төрүүлж, гурван мянга гаруй хадгаламж эзэмшигч азын картыг хожжээ. Мөн хүүхдийн “Тэмүүлэл”, “Ирээдүйн саятан” хадгаламж  эзэмшигч 10 хүүхэд Хон-Конгийн Диснейлэндээр аялсан.
ХасЛотто сугалаат аяны дараагийн буюу 10 дахь  удаагийн азтан тодруулах тохирол есдүгээр сарын 30-ны 21 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр явагдах болно. Та бүхнийг азтай, одтой байхыг ерөөе. Удахгүй болох 10 дахь удаагийн тохиролд иж бүрэн тавилгатай байр нэг, саятан болох сугалаа 10 байгааг дуулгахад таатай байна. 

Хуримлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай.
Хуримтлалтай Монголын төлөө Зөв банк ХасБанк

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж