Алдарт дуучин Лэди Гага “Born This Way” нэртэй гурав дахь аялан тоглолтоо үргэлжлүүлсээр байгаа бөгөөд өнгөрсөн ням гаригт Данийн нийслэл Копенгаген хотод тоглолтоо хийжээ. Харин дараа нь тэрбээр Копенгаген хоттой танилцах аялал хийсэн байна. Гэхдээ Лэди Гага тус хотыг үзэж сонирхох уг аялалдаа тансаг машин бус дугуй сонгож, үүнийгээ хөл нүцгэн унасан нь олны анхаарлыг ихэд татжээ. Тэрбээр Копенгаген хотын түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхсоныхоо дараа эртний эдлэлийн дэлгүүрээр оржээ. Харин дараа нь зочид буудалдаа хувцсаа сольж, шар айраг уухаар тус хотын нэгэн кафед зочилсон бөгөөд шүтэн бишрэгчид болон сониуч хүмүүс түүнийг тойрон хүрээлжээ. Лэди Гага Дани дахь тоглолтоо дуусгаад өчигдөр Германы Кёльн хотод очсон гэнэ. Түүний “Born This Way” аялал тоглолт нь ирэх оны гурван сарын 16-нд Маяами арал дээр тоглолт хийснээр дуусах аж.
Б.Анхтуяа