“Lufthansa”-гийн ажилчид ажил хаялт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

“Lufthansa”-гийн ажилчид ажил хаялт зарлалаа

Европын агаарын тээврийн томоохон компаниудын нэг Германы “Lufthansa” маргааш буюу баасан гаригийн нислэгээ цуцлахаар болжээ.  Учир нь тус компанийн ажилчид дахин ажил хаялт зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн байна. Тэд өнгөрсөн наймдугаар сарын 29 нд мөн л ажил хаялт зохион байгуулж байсан юм. Баасан гаригт тус компани Шанхай, Жакарта, Лос-Анжеласын нислэгээ энэхүү ажил хаялтын улмаас  цуцлахаас өөр аргагүй болжээ. “Lufthansa”-гийн Үйлдвэрчний эвлэлээс мэдээлснээр баасан гаригт зохион байгуулах ажил хаялт нь ажилчдын гуравдахь удаагийн ажил хаялт гэнэ. Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудын мэдээлснээр тус компанийн ажилчид энэ оны нэгдүгээр сараас хойш цалингаа нэмүүлэхээр ийнхүү удаа дараалан ажил хаялт зарлаж байгаа аж. Учир нь “Lufthansa” компани сүүлийн гурван жилд ажилчдынхаа цалинг нэмээгүй гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлэн тус компани ихээхэн хэмжээний алдагдалтай ажилласанаас цалингаа хугацаанд нь тавьдаггүй байсан нь ажилчдын бухимдлыг төрүүлжээ.

Э. Анхтуяа   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж