Их Британи барилгын салбарт шинэ хууль гаргана

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Их Британи барилгын салбарт шинэ хууль гаргана

Их Британий Засгийн газрын албаны хүмүүсийн мэдээлснээр өөрийн улсын орон сууцны орчин нөхцлийг сайжруулах нэгэн шинэ хуулийн төслийг хэлэлцэж байгаа талаар өнөөдөр буюу пүрэв гаригт  мэдээлжээ. Дээрх шинэ хуулийн төсөл нь хэрвээ батлагдвал тус улсын Засгийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд хамгийн ач холбогдолтой шийдвэр болох аж. Учир нь энэхүү хуулиар  ард түмнийхээ орон сууцны нөхцөл байдлыг сайжруулах үүднээс  Засгийн газраас бүхий л нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байгаа хэмээн Дэвид Камероны санхүүгийн асуудлыг хариуцсан орлогч Глег мэдээлсэн байна. Түүнчлэн тус улсын Засгийн газрын албаны хүмүүсийн мэдээлснээр энэхүү хууль нь Их Британийн эдийн засгийн өсөлттэй холбоотой барилгын салбарт хийх томоохон алхам болно хэмээн тэд найдаж байгаа аж.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж