Герман Стандарт ХХК нь хотын төвийн “А” бүс, Хан Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороололд, 52-р дунд сургуулийн чанх ард “GS-52” орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Хотын төвийн 0 цэгээс 3км-ийн зайд, Улаанбаатархотын хөл хөдөлгөөн, утаа, дуу чимээнээс ангид байж банк, супермаркет, ресторан зэрэг бүхий л худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойр байрлах тул хосгүй давууталтай. “GS-52” орон сууц нь В1 давхарт автомашины зогсоол, 1-р давхарт үйлчилгээний төвтэй байх бөгөөд давхартаа 3 айл, нийтдээ 33 айлын 12 давхар орон сууц юм. Айл гэрийн амгалан тайван, таатай орчинг бүрдүүлэхээс гадна сургууль, цэцэрлэг, банк, үйлчилгээний төв, автобусны буудалд ойрхон байрлах тул танай гэр бүлийн алтан цагийг хэмнэх болно. Оршин суугчдын эрүүл ахуй, тав тух, аюулгүй байдлыг бүх талаар нь бодолцон 24 цагийн камерын хяналт хамгаалалтын систем, найдвартай ажиллагаатай хос цахилгаан шат, дулаан зогсоолыг шийдэж өгсөн бөгөөд дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман стандартын шаардлага хангасан барилгын материал, тоноглолыг ашиглана.
ӨРӨӨНИЙ СОНГОЛТ:
“A” – 122m2, “B” – 52m2, “C” – 117m2
ӨНДӨР СТАНДАРТ, АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ
“GS-52” орон сууцыг ашиглалтад орох үеэс “Жи Эс Проперти” ХХК ашиглалт, үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажиллана. Иймд орчны эмх цэгц, тав тух аюулгүй байдал, харуул хамгаалалтаар 24 цагийн туршид бүрэн хангагдаж, бүрэн автомат утаа илрүүлэгч, галын дохиолол, температурын нарийн тохиргоотой халаалтын системээр тоноглоно.
Энэхүү ”GS 52” орон сууцыг худалдан авснаар та хамгийн ухаалаг, үнэт хөрөнгийг бий болгоод зогсохгүй, таны гэр бүлд тав тух, аз жаргалыг авчрах болно. Ингээд эцсийн сонголтыг ТАНД үлдээе. Сонголт тань мэргэн байх болтугай.
“Жи Эс Проперти”ХХК
Захиалга авах утас: 7000-7007, 8810-7007, 8811-7007
http://oronsuuts.barilga.mn/a/gs-52-living-apartmentцахимхуудсаасавнауу.