Монголын урлагийн зөвлөлөөс Энэтхэг улсад Монгол улсаас суугаа Элчин сайдын яам болон уран бүтээлч Н.Ганхуягийн санаачлагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулах хөгжүүлэх нь” сэдэвт арга зүйн сургалтыг өнөөдөр 10.00 цагт Хөгжим бүжгийн коллежийн тавдугаар давхарт зохион байгуулах гэж байна. Урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгчдийг сургах энэхүү сургалтыг Энэтхэг улын Дели хотын “Урлагаар дамжуулан соёлын өвийг өвлүүлэх нийгэмлэг”-ийн тэргүүн Алпана Наяак, нийгэмлэгийн гишүүн Трипати Приядаршини нар удирдан явуулах ажээ. Үүнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багш, мэргэжлийн бүжигчин, оюутан гээд нийт 40 хүн хамрагдах юм байна. Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс урлагийн үнэт чанарыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэхийг зорьж буйгаа онцолж байна.
У.БОЛОР