Болгар, Польш Евро бүсэд нэгдэх асуудлаа хойшлуулаад байна. Өрийн хямрал хурцадсан нь эрсдлийг ихэсгэж байна гэж тус орнууд үзэж буй бололтой. “Одоо бид евро бүсэд нэгдэхээс давуу талыг харахгүй байна. Зөвхөн зарлага л харагдаж байна” хэмээн “Wall Street Journal” сонинд Болгарын Сангийн сайд Симеон Дянков ярьжээ.
Евро бүсэд ямар зарчим ойрын үед үйлчлэх, хоёр жилийн дараа ямар байх нь тодорхойгүй байна гэж сайд хэлэв. “Reuters” агентлаг тэмдэглэснээр Болгар нь Европын холбооны хамгийн ядуу орнуудын нэг ч санхүүгийн өндөр сахилга баттай, өр багатай орон юм.
Евро бүсэд нэгдэх талаар тааруухан хандаж буйгаа Варшав нуухгүй байна. “Өрийн асуудал шийдэгдэнгүүт л Польш евро бүсэд нэгдэнэ” гэж тус орны Гадаад хэргийн сайд Радослав Сикорский “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрээр өнөөгийн энэ ээдрээтэй цагт хүмүүсийн итгэлийг сэргээж, Европын холбоог илүү хүчирхэг удирдлагатай болгох ёстой гэв
Брюсселийн иституцийн ач холбогдлыг нэмэгдүүлж, шаардлагатай зүйл хийх зөвшөөрлийн механизмыг бий болгох ёстой. Хэрэв евро бүсийн тухай ярьж байгаа бол бид ард түмэндээ үүнд нэгдсэнээр нь аюул авчрахгүй гэж итгэл үнэмшил тогтсон цагт нэгдэнэ гэж сайд онцлов.