“Moodys” Европын холбооны чансааг бууруулав

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

“Moodys” Европын холбооны чансааг бууруулав

Олон улсын чансааны агентлаг Moody’s энэ даваа гаригт Европын хол­боо­ны чансааг “сөрөг” гэсэн үзүүлэлтэй болгож байна. Европын холбооны тэргүүлэх орнууд Герман, Франц, Их Британи ба Нидерландын үзүүлэлт буурсантай холбогдуулан холбооны чансааг буулгаж байгаа гэж шинжээчид хэлэв. Эдгээр орнууд нь Европын холбооны төсвийн 45 хувийг бүрэлдүүлдэг юм.

Одоохондоо Европын холбооны чансаа ААА төвшинд байгаа гэж “Reuters” мэдээлжээ. Харин “Moody’s” агент­лаг зээлийн чадвар доройтвол тус хол­бооны чансааг бууруулна гэж са­нуулжэ. Энэ сарын 6-нд эхлэн өрийн хямралаас гарах нарийвчилсан төлөв­лөгөөг танилцуулах Европын Төв банк­ны хуралдааны өмнө шахалт үзүүлэх зорилгоор чансааны агентлаг ийм шийд­вэр гаргасан гэж шинжээчид үзэв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж