Тэгш тоотой жилд Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг дэлхийн шатрын 40-р олимпиад Туркийн Истанбул хотноо наймдугаар сарын 27-нд эхэлсэн билээ. 11 дэх өргийн тоглолт есдүгээр сарын 9-нд болж аваргууд тодрох тус тэмцээний наймдугаар өргийн тоглолт өчигдөр боллоо.
Наймдугаар өрөгт эмэгтэй баг Данийн багийг 3.5:0.5-аар жожиж ялалт байгууллаа. Энэхүү өрөгт их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Б.Анхчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам нар өрсөлдөгчөө хожиж, их мастер Т.Батчимэг тэнцсэн байна. Харин олон улсын шатрын холбооны мастер С.Отгонжаргал өнжжээ.
Эрэгтэй шатарчдын хувьд таван их мастертэй Италийн багтай тоглож 1:3-аар ялагдал хүлээлээ. Энэхүү өрөгт олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Ц.Батчулуун нар тэнцсэн байна.
Есдүгээр өрөгт эрэгтэй баг Шведийн, эмэгтэй баг Эквадорын багтай оноолт таарсан бөгөөд өнөөдрийн тоглолт 20.00 цагаас эхэлнэ.
Найман өргийн дараах байдлаар эмэгтэй баг Туркийн 2-р баг, Англи, Швед, Боливи, Данийн багийг хожиж, ОХУ, Азербайжан, Казакстаны багт хожигдсон амжилтаар 27-р байрт, эрэгтэй шатарчид Фижигийн арал, Австрали, Афганистан, Зимбабве улсын багийг хожиж, АНЭУ-ын багтай тэнцэн, Канад, Молдав, Италийн багт хожигдсон амжилтаар 60-р байрт явна. Эрэгтэй шатарчдыг ОХУ, БНХАУ, Армений багууд, эмэгтэйчүүдийг Хятад, ОХУ, Франц, Энэтхэгийн багууд тэргүүлж байна.
Есдүгээр сарын 5 (Наймдугаар өрөг)
Эмэгтэй баг: Дани-Монгол (0.5:3.5)
Эрэгтэй баг: Монгол-Итали (1:3)
Наймдугаар өрөгт сонирхолтой тоглолтууд олон өрнөлөө. ОХУ Украйныг, Армен Узбектаныг буулган авсан бол долдугаар өрөгт ОХУ-ын багт хожигдсон Азарбайжений баг энэхүү өрөгт Хятадын багтай тэнцсэн байна. Мөн бүсгүйчүүдийн тулаанд Хятадын бүсгүйчүүд Польшийг, Франц Испанийг буулган авч, ОХУ-ын шатарчид Украйнтай тэнцжээ.
Эрэгтэй баг: (Наймдугаар өрөг)
Эмэгтэй баг: (Наймдугаар өрөг)
Тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.