Төрийн нарийн бичгийн дарга нарыг түр томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Төрийн нарийн бичгийн дарга нарыг түр томиллоо

Шинэ Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар яамдын төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг томиллоо. Төрийн нарийн бичгийн даргын төр орлогч нарын танилцуулгыг хүргэж байна.

Жамсрангийн Батболд – Байгаль орчин, ногоон хөгжлийн яам- Ардчилсан намын даргын зөвлөх, 2012 оны УИх-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 20-т бичигдэж байсан.

Равжихын Эрдэнэбүрэн – Барилга, хот байгуулалтын яамны-2004-2008 онд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн . Мөн БОАЖЯ-ны зөвлөх хийж байсан.

Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ – Боловсрол, шинжлэх ухааны яамны- ИНЕГ-ын дэд дарга, УИХ-ын 2012 оны сонгуулиар 23 дугаар тойрогийн хорооны нарийн бичгээр ажиллаж байсан.

Баасандоржийн Батзаяа – Зам, тээврийн яамны-  “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх Захиралаар ажиллаж байсан.

Пүрэвийн Алтангэрэл – Соёл, спорт, аялал жуулчлалын яамны-2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан.

Хадбаатарын Золжаргал
– Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны- Нийслэлийн АН-ын хорооны бvртгэлд тvvнийг "Хадбаатарын Золжаргал. Нийслэлийн АН-ын болон намын VЗХ-ны гишvvн. 2004 оны УИХ-ын сонгуульд Тєв аймагт нэр дэвшиж байсан. 2008 оноос Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд алба хашиж байсан.

Бэгзсүрэнгийн Шинэбаатар – Эдийн засгийн хөгжлийн яамны- АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн , Дотоод Сонгуулийн Хорооны гишүүн

Завхан аймгийн АН-ын дарга, 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.

Даваадоржийн Дэлгэрцогт – Эрчим хүчний яам- 1997-2004 онд Ардчилсан намын Бүгд хурал, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, 2002-2004 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга

Байгаль, орчны асуудлаарх олон улсын эрх зүйн зөвлөлийн дарга

2004 оноос МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, 2012 оны УИХ-ын сонгуульд 12-р тойрогт нэр дэвшиж байсан.

Рэнцэндоогийн Жигжид – Уул уурхайн яамны- 1990-1996 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт хоёр, нэгдvгээр нарийн бичгийн дарга, 1996-2000 онд Токио дахь ЭСЯ-нд нэгдvгээр нарийн бичгийн дарга, 2000-2004 онд Ази, Африкийн газарт зєвлєх, 2004 оноос Токио дахь ЭСЯ-нд элчин зєвлєхєєр ажиллаж байна.

Баасанжавын Ганцэцэг
– Хөдөлмөрийн яамны, Баасанжавын Отгонжаргал – Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны, Жигжиддашийн Баярцэцэг – Хууль зүйн яамны түр төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус  томиллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж